ЮүКи
 Эмийн зохистой хэрэглээнд эмийг тухайн өвчин болон хувь хүний онцлогт тохируулан сонгон авах, тун хэмжээг сайтар нарийн тооцоолон хэрэглэх, эм хэрэглэх арга хийгээд эмийн хэлбэрийг оновчтой сонгох, сонгож авсан эмээ зааврын дагуу зүй зохистой хэрэглэх, хэрэглэж буй эмүүд өөр хоорондоо тохиромжтой байх, хоол унд, дэглэмийг эм хэрэглээтэйгээ хэрхэн уялдуулах, эмчилгээний үр дүнг үнэн зөв тооцож дараагийн арга хэмжээг зөвөөр тооцоолон шийдэх зэрэг олон асуудлууд хамаарагдана.

Эмийн зохистой хэрэглээний хүрээнд мөн эмийг хууль эрхийн баталгаат үндэслэлээр хэрэглэх, эмийг насны онцлог болон жирэмсэн ба хөхүүл үе гэх мэт онцгой тохиолдолд зөвөөр хэрэглэх, амин чухал эрхтэний эмгэгтэй өвчтөнд эмийн тун хэмжээ ба хэрэглэх аргыг тохируулах зэрэг олон асуудал багтдаг.

Эм хэрэглэгч энгийн ард иргэдийн хувьд энэ бүхнийг оновчтой шийдэх бололцоо муутай тул зайлшгүй эмчийн зөвөлгөөг баримтлах нь зүйтэй болно.

Тухайлбал, эмийг ямар хэмжээгээр, хэдэн цагийн зайтайгаар, хоол ундтайгаа хэрхэн уялдуулан, яаж хэрэглэх хийгээд хэрэв сөрөг нөлөө тохиолдвол яах ёстойг эмчийн заасны дагуу гүйцэтгэнэ гэсэн үг.

Харин ямар нэгэн тохиолдолд эмийг яаран хэрэглэх шийдвэрийг бие даан гаргахыг яарах хэрэггүйг анхаараарай.

 Эмийн чанарын баталгаажилт гэж юу вэ?

Эм нь нэг болон хэд хэдэн химийн бүрэлдэхүүнтэй байдаг ба тээвэрлэх, хадгалах, түгээх нөхцөл шаардлагыг нарийн баримтлахгүй бол эм нь химийн хувиралд орон хувирч, задран эмчилгээнийхээ идэвхийг алдах буюу улмаар хүний биед сөрөг нөлөө ч үзүүлж болох юм.

Эмийг анх бүтээхэд орсон орц нь үйлдвэрлэсний дараа, тээвэрлэлтийн болон хадгалалтын явцад хэвээр байгаа эсэхийг лабораторийн аргаар шалгаж чанарын баталгаа гаргадаг. Үүнийг эмийн чанарын баталгаа хэмээн нэрлэдэг.

Эмийг заагдсан нөхцөлийн дагуу тээвэрлэж, хадгалахгүй бол, тухайлбал, халуун хүйтнийөөрчлөлт, гэрлийн нөлөө, чийг зэргээс шалтгаалж эмийн чанар алдагддаг.

Эмийн чанар алдагдсаныг гаднаас нь хараад танихад төвөгтэй.

 Гэхдээ зарим тохиолдолд өнгөгүй уусмал нь шарласан, тунгалаг уусмал нь булингартсан, жигд цагаан өнгийн шахмал нь солонгорч сааралтсан, нунтаг эм нь чийг татаж бөөгнөрсөн зэргийг хүн нүдээрээ хараад таньж болох боловч химийн бүтцийн хувьд чухам ямар өөрчлөлт гарсныг зөвхөн лабораторийн шинжилгээгээр л бүрэн тодорхойлж чадна.

Иймээс та эмийн сангаас эм авахдаа шаардлагатай бол уг эмийн чанарын баталгааг лавлан магадлаж болох билээ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)